Ангилал: Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
А.Гезел:Хүүхэд наснаас насанд хүрэх шилжилтийн үе нь 16 нас хүртэл үргэлжилдэг бөгөөд эхний 5 жил маш чухал байдаг.
10 нас. Томоотой, итгэмтгий, эцэг эхийнхээ үгэнд оромтгой, гадаад төрх байдалдаа бага анхаардаг.
11 нас. Тэсвэргүй, сэтгэл санаа нь солигдомтгой, эцэг эхтэйгээ муудалцдаг, үе тэнгийхэнтэйгээ сөргөлдөмтгий.
12 нас. Цухалдуу, хүрээлэн буй юмс үзэгдэлд үлэмж эерэг байдлаар ханддаг, гэр бүл болон үе тэнгийнхэн дотроо засаглал тогтоох эрмэлзлэлтэй, гадаад төрх байдалдаа илүү анхаарал тавьдаг.
13 нас. Өсвөр нас. Дотогшоо хандлага нэмэгддэг, өөртөө болон бусад зүйлст илүү шүүмжлэлтэй хандаж эхэлдэг.
14 нас. Өсвөр нас. Гадагшаа илүү чиглэсэн, эрч хүчтэй, нийтэч, өөртөө итгэх итгэлтэй, бусад хүмүүсийг илүү сонирхдог, өөрийгөө үлгэрлэн дуурайх загвартай харьцуулан жишдэг.